ОДОД ТАНЫ ТАЛААР ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙНА ВЭ?

Бархасбадь гаригийн тухай

Сар хэрхэн нөлөөлдөг вэ?

Сугар гаригийн тухай

Thursday, May 5, 2016


Сугар гариг бол (англи хэлнээ Venus) хамгийн сайхан гаригуудын нэг ажээ. 
"Домогт гардагчлан Сугар гариг нь хайр ба гоо сайхны бурхан, Эросийн эх гэж дүрслэгдсэн байдаг. Грекээр түүнийг Афродита гэж нэрлэгдэг. Эмэгтэй хүний шинж чанарыг төлөөлдөг тул Сугар гариг нь аливаа зүйлийг тухайлбал урлаг, байгалийн гоо сайхны зохицлыг бий болгож аливаа зүйлийг хослуулах чадвартай байдаг.
Сэтгэл зүйн хувьд Сугар гариг нь бусадтай харилцах чадварыг удирдаж, хайрын мэдрэмжээ бусдад илэрхийлж, тааламжтай байдлыг бий болгоход нөлөөлдөг. Сугар гариг нь хүсэл тэмүүлэл, дур булаам, сэтгэл татам, тайван занг илэрхийлдэг. Ямар ч үнээр хамаагүй үл ойлголцлоос зугтдаг бөгөөд эсрэг талуудыг ятгаж аюулыг холдуулахыг оролддог.
Тааламжтай байдлыг авирч чаддаг тул Сугар гаригийн хувьд бусдын сэтгэлийг татах чадвар их чухал бөгөөд тэд гадаад үзэмж сайтай, нийтэч байдлаараа эсрэг хүйстнээ татаж чаддаг. Сугар гариг нь гайхалтай дур булаам, энхрий занг бэлэгддэг бөгөөд, хүнийг асар их тэмүүлэлтэй болгодог. сугар гариг нь хүрсэн бүх зүйлээ зөөллөх чадвартай бөгөөд гоо зүйн мэдрэмж, урлаг, хөгжмийн авъяасыг бэлэглэж байдаг. Сугар гариг нь эд хөрөнгөө үнэлэх, хамгийн гол нь өөрийгөө үнэлэх чадар бий болгож байдаг. "
Сугар гариг нь зурхайн 2-р буюу үхэр, мөн 7-р буюу жинлүүрийн ордонг удирдана. 
Бархасбадь гариг нь манай нарны аймгийн хамгийн том, үүнийгээ хадгалахын тулд үргэлжид тэлж байдаг гариг юм. Астрологи буюу одон орон зурхайн судлалд Бархасбадь гариг оюун ухаан, ялалт, шудрага байдлыг бэлэгддэг. Мөн Бархасбадь гариг нь биднийг илүү өөдрөг үзэлтэй, азтай, өсөн томорч, тэлж байхад тун их нөлөөтэй. 

Бархасбадь гариг нь зурхайн 9-р орд буюу нумын ордонг удирдан захирдаг. 
Миний унших дуртай номонд уг гаригийн талаар ингэж бичжээ.
"...Үнэний нууцад нэвтрэх хүсэл нь Бархасбадийг амьдралд илүү философийн талаас хандахад хүргэдэг. агуу их мэдлэгт тэмүүлэх нь илүү ихийг сурах хандлагыг өдөөж өгдөг. Нэмж хэлэхэд "Үнэний хаан" Бархасбадь гариг нь шүүх, хууль, дэг журамтай илүү их холбогддог. Оюун санаа, сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлээ тэлэх гэж тэмүүлдэг тул сайн сайхан ирээдүй Бархасбадийг дагаж байдаг. Бархасбадь гариг нь алс хол, ер бусын газар луу аялж, туршлага хуримтлуулах эрмэлзлэлийг нэмэгдүүлдэг. Хэт их тэлэх гэсэн үзэл нь хувиа хичээгч, хуурамч өөдрөг үзэлтэн, үнэнч бус зан болоод өөрийгөө хэт магтах үзлийг бий болгож болно. Харин шилдэг нь байж чадвал, зорилгоо биелүүлж чадахуйц, ухаалаг, итгэл үнэмшил дүүрэн, хошин мэдрэмж өндөртэй, өгөөмөр бие хүн болж чаддаг."
Эерэг тал: Үнэнийг эрэлхийлэгч, өгөөмөр, шинийг санаачлагч, өөдрөг үзэлтэй, аялалд дуртай, өндөр түвшинд суралцдаг.
Сул тал: Хэт их дөвийлгөдөг, хуурамч өөдрөг үзэлтэй, хувиа хичээгч

Source: "Төрсөн өдрийн төөрөг зурхай" © Улаанбаатар хэвлэл.,2012

Астрологи буюу одон орон, зурхай судлал

Astrology is the study of the movements and relative positions of celestial objects as a means for divining information about human affairs and terrestrial events. Astrology has been dated to at least the 2nd millennium BCE, and has its roots in calendrical systems used to predict seasonal shifts and to interpret celestial cycles as signs of divine communications

Их уншигдсан нийтлэлүүд

About

Follow Us